Nature One Dairy – Нярайд зориулсан ямааны сүүн тэжээл / 0-6 сар / Step 1
₮ 139,000
Nature One Dairy Premium Goat Milk Formula Infant Step 1 нь 0–6 сартай нярай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээнд зориулан боловсруулсан, ямааны сүүнд суурилсан өндөр чанартай сүүн тэжээл юм. Австрали улсад үйлдвэрлэгддэг энэхүү бүтээгдэхүүн нь нярай хүүхдийн эмзэг хоол боловсруулах системд илүү тохиромжтой, “gentle on tummies” буюу зөөлөн шингэцтэй гэдгээрээ онцлог юм.
Энэхүү сүүн тэжээл нь уураг, тос, нүүрс усны тэнцвэртэй найрлагатай бөгөөд нярай хүүхдийн өсөлт хөгжилд шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан. Тухайлбал DHA (Омега-3) болон ARA (Омега-6) тосны хүчлүүд нь тархи, мэдрэлийн систем болон харааны хөгжлийг дэмжих чухал үүрэгтэй.Мөн уг бүтээгдэхүүнд пребиотик (FOS) болон пробиотик Lactobacillus fermentum агуулагддаг нь гэдэсний бичил орчныг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулан дархлааг бэхжүүлэхэд тусалдаг.
Ямааны сүүн суурь нь үнээний сүүнээс ялгаатайгаар илүү амархан шингэдэг бүтэцтэй тул зарим хүүхдэд тохиромжтой сонголт болдог. Судалгаагаар ямааны сүүний уураг нь хүүхдийн өсөлт хөгжилд бүрэн дэмжлэг үзүүлдэг гэж үздэг. Түүнчлэн витамин A, D, C, В бүлгийн витаминууд, кальци, төмөр, цайр зэрэг эрдэс бодисууд нь ясны хөгжил, дархлаа болон ерөнхий өсөлтийг дэмжинэ. Бүтээгдэхүүн нь Halal сертификаттай бөгөөд Австралийн чанарын стандарт хангасан үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Бүтээгдэхүүний мэдээлэл
Орц, найрлага
Мэдээлэл оруулаагүй байна.
Хэрэглэх заавар
* Хүүхдийн сүүн тэжээл найруулж бэлтгэхийн өмнө гараа сайтар угааж ариутгана.
* Нунтаг тэжээлийг уустал сайтар сэгсрэх эсвэл хутгана.
* 60 мл буцалгаж бэлдсэн бүлээн ус тутамд 1халбага /8.5гр/ сүүн тэжээлийг хийж найруулна.
* Хүүхдийг хооллох тухай бүрд найруулж хэрэглэнэ.
* Шаардлагатай тохиолдолд 24 цагийн дотор хөргөгчид хадгалж болно.
Хадгалах заавар
* Хуурай сэрүүн газар хадгална. Хэрэглэсний дараа тагийг сайтар таглах. Задалснаас хойш 4 долоо хоногийн дотор хэрэглэнэ.
* Бүтээгдэхүүний дуусах хугацаа, хэрэглэх хугацаа болон үйлдвэрлэлийн дугаарыг савны доод хэсгээс харна уу.
Ашиг тус
* DHA (Омега-3) болон ARA (Омега-6) тосны хүчлүүд нь тархи, мэдрэлийн систем болон харааны хөгжлийг дэмжинэ.
* Нярай хүүхдийн өсөлт хөгжилд шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг нөхнө.
* Пребиотик (FOS) болон пробиотик Lactobacillus fermentum агуулдаг нь гэдэсний бичил орчныг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулан дархлааг бэхжүүлэхэд тусалдаг.
Анхааруулга
* Зааврыг нэг бүрчлэн мөрдөх.
* Угж болон угжны хөхөлтийг зааврын дагуу бэлдэх.
* Сүүн тэжээлийн найруулах тунг эмчийн зөвлөгөөгүйгээр өөрчилж болохгүй.
* Буруу найруулж хэрэглэх нь таны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.





Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга.