Nature One Dairy – Нярайд зориулсан органик үнээний сүүн тэжээл / 0-6 сар / Step 1
₮ 139,000
0–6 сартай нярай хүүхдэд тусгайлан зориулсан, органик найрлагатай дээд зэрэглэлийн сүүний тэжээл юм. Нярай хүүхдийн эрүүл өсөлт, хэвийн хөгжилд шаардлагатай үндсэн шим тэжээлүүдийг бүрэн агуулсан.
Найрлагад агуулагдах DHA болон ARA зэрэг тосны хүчлүүд нь хүүхдийн тархи, харааны хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Харин пребиотик (GOS) болон пробиотик (Lactobacillus fermentum) нь хоол боловсруулах тогтолцоог дэмжиж, дархлааг бэхжүүлснээр халдварын эрсдлийг бууруулахад тусалдаг.
Бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалт
Australian Made
Австрали улс нь хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэлхийн өндөр стандартыг мөрддөг бөгөөд чанарын хатуу хяналт, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан үйлдвэрлэлийг баталгаажуулдаг.
Grass Fed
Түүхий эд нь байгалийн өвсөөр тэжээгдсэн малаас гарган авсан бөгөөд илүү цэвэр, хиймэл тэжээл багатай, байгалийн шим тэжээлээр баялаг байдаг.
Halal Certified
Исламын шашны Шариатын шаардлагад нийцсэн, хэрэглэхэд зөвшөөрөгдсөн (halal) болохыг баталгаажилт. Үйлдвэрлэл, орц найрлага нь цэвэр, аюулгүй, стандартын дагуу боловсруулагдсан болно.
Certified Organic
Химийн бордоо, пестицид, хиймэл нэмэлт бодис ашиглаагүй, байгальд ээлтэй аргаар үйлдвэрлэгдсэнийг баталгаажуулна. Энэ нь эрүүл, цэвэр сонголтыг илэрхийлдэг.
Бүтээгдэхүүний мэдээлэл
Орц, найрлага
Мэдээлэл оруулаагүй байна.
Хэрэглэх заавар
1. 60 мл буцалгаж бэлдсэн бүлээн ус тутамд 1 халбага /8.5гр/ сүүн тэжээлийг хийж найруулна. Хүүхдийг хооллох тухай бүрд найруулж хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд 24 цагийн дотор хөргөгчид хадгалж болно.Хүүхдийн сүүн тэжээл найруулж бэлтгэхийн өмнө гар болон угжийг сайтар угааж ариутгана.
2. Угж болон угжны хөхөлтийг багадаа 5 минут буцалгаж ариутган хэрэглэнэ.
3. Усаа буцалгаж бэлдээд 45С хүртэл хөргөж тохирох хэмжээгээр ариутгасан угжиндаа хийнэ.
4. Зөвхөн тэжээлд дагалдах хэмжигч халбагыг хэрэглэх ба нунтаг сүүн тэжээлийг овоолохгүйгээр тэгшлэн усанд хийнэ. Сүүн тэжээлийг нягтаршуулж шахаж болохгүй.
5. Угжаа таглаад сүүн нунтаг тэжээлийг бүрэн уустал нь сэгсэрнэ
6. Бэлэн болсон сүүг халуун хүйтнийг гарын бугуйны дотор талд шалган шууд хэрэглэнэ. Уугаагүй үлдсэн сүүг дахин ашиглахгүйгээр шууд хаяна.
Хадгалах заавар
* Хуурай сэрүүн газар хадгална. Хэрэглэсний дараа тагийг сайтар таглах. Задалснаас хойш 4 долоо хоногийн дотор хэрэглэнэ.
* Бүтээгдэхүүний дуусах хугацаа, хэрэглэх хугацаа болон үйлдвэрлэлийн дугаарыг савны доод хэсгээс харна уу.
Ашиг тус
* DHA (Омега-3) болон ARA (Омега-6) тосны хүчлүүд нь тархи, мэдрэлийн систем болон харааны хөгжлийг дэмжинэ.
* Нярай хүүхдийн өсөлт хөгжилд шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг нөхнө.
* Пребиотик (FOS) болон пробиотик Lactobacillus fermentum агуулдаг нь гэдэсний бичил орчныг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулан дархлааг бэхжүүлснээр халдварын эрсдлийг бууруулахад тусалдаг.
Анхааруулга
* Зааврыг нэг бүрчлэн мөрдөх.
* Угж болон угжны хөхөлтийг зааврын дагуу бэлдэх.
* Сүүн тэжээлийн найруулах тунг эмчийн зөвлөгөөгүйгээр өөрчилж болохгүй.
* Буруу найруулж хэрэглэх нь таны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.





Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга.