Active BCAA
₮ 136,400
Active BCAA нь дасгал сургуулилтын гүйцэтгэл, булчингийн нөхөн сэргэлт болон биеийн усыг нөхөх явцыг дэмжих зорилгоор тусгайлан гаргаж авсан гурван өөр төрлийн салаа гинжин амин хүчил (BCAA) болон дөрвөн өөр төрлийн электролитийг өөртөө агуулсан. Түүнчлэн булчингийн нөхөн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор BCAA, глютамин, цитруллин болон тауриныг нэгтгэсэн, амин хүчлээр баялаг бөгөөд биеийн усыг нөхөх, дэмжих байгалийн цэвэр кокосын ус болон электролитуудыг өөртөө агуулсан болно.
Informed Choice® баталгаажсан
Дэлхийн жишиг спортын допингийн эсрэг лаборатори болох LGC-ээс тогтмол шинжилж, хориглосон бодис агуулаагүй болохыг баталгаажуулсан.
Бүтээгдэхүүний мэдээлэл
Орц, найрлага
· 5г BCAA (салаа гинжин амин хүчил)
· 1.5г Л-Глютамин (L-Glutamine)
· 1г Цитруллин (Citrulline)
· 350мг кокосын усны нунтаг
· 350мг электролитийн холимог
· Найрлагын бүрэн ил тод байдал (нууц холимоггүй)
Хэрэглэх заавар
1 халбага нунтгийг 300–350 мл хүйтэн усанд хийж найруулна. Active BCAA-г бэлтгэлийн үеэр болон бэлтгэлийн дараа хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Найрлагадаа ямар нэгэн сэргээш (стимулянт) агуулаагүй тул өдөр, шөнийн аль ч цагт ууж болох давуу талтай
Хадгалах заавар
Мэдээлэл оруулаагүй байна.
Ашиг тус
Rule One Active BCAA нь салаалсан гинжин бүтэцтэй амин хүчлүүд (BCAA), электролит болон кокосын усны нунтаг агуулсан нэмэлт бүтээгдэхүүн юм. Дасгалын үеэр болон дараа хэрэглэхэд шингэний тэнцвэрийг хадгалж, булчингийн сэргэлт болон биеийн гүйцэтгэлийг дэмжинэ.
* BCAA 2:1:1 харьцаа
L-Leucine, L-Isoleucine, L-Valine-ийн оновчтой хослол.
Булчингийн нөхөн сэргэлт, уургийн нийлэгжилтийг дэмжинэ.
* Электролитын иж бүрдэл
Натрий, кали зэрэг эрдэс бодисоор хөлсөөр алдсан электролитийг нөхнө.
Шингэний тэнцвэрийг хадгалж, дасгалын үеийн гүйцэтгэлийг дэмжинэ.
* Кокосын усны нунтаг
Байгалийн гаралтай электролитын эх үүсвэр.
Биеийг сэргээж, усны дутагдлаас сэргийлэхэд тусална.
* Сэргэлтийг дэмжинэ
Дасгалын дараах булчингийн ядаргааг бууруулахад тусална.
Эрчимтэй бэлтгэлийн дараах нөхөн сэргэлтийг дэмжинэ.
* Сахар багатай
Илчлэгийн хэрэглээг нэмэгдүүлэхгүйгээр гидратаци, сэргэлтийг дэмжинэ.
Анхааруулга
ХҮҮХДИЙН ГАР ХҮРЭХГҮЙ ГАЗАР ХАДГАЛНА УУ. ЗӨВХӨН ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛГҮЙ НАСАНД ХҮРЭГЧДЭД ЗОРИУЛСАН БОЛНО.
Эмчийн зөвлөгөө: Хэрэв та ямар нэгэн эм ууж байгаа, эмчийн хяналтад байдаг суурь өвчтэй эсвэл 18 насанд хүрээгүй бол энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэглэхийг хориглох заалт: Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно.





Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга.