Витамин С + Цайрын нунтаг жүржийн амттай / Swisse Ultiboost Vitamin C + Zinc Powder Orange
₮ 118,000
Өндөр тунтай С амин дэм + Цайрын нунтаг нь таны дархлааг дэмжиж, ханиадны шинж тэмдгүүдийг намдаахын тулд С амин дэм болон Цайрын динамик хослолыг агуулсан бүтээгдэхүүн юм. Энэхүү өндөр чанартай найрлага нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд 1000 мг С амин дэм болон Цайрыг хослуулан дархлааны системийн үйл ажиллагааг сайжруулж, ханиадны шинж тэмдгийн хүндрэлийг бууруулж, хугацааг богиносгох үйлчилгээтэй. Түүнчлэн, амттай байдлыг нь бодолцон, байгалийн гаралтай monk fruit болон стевиагаар амталсан тул амтат жүржийн амттайгаар танд хүрч байна. Өдөр тутмын хэрэглээндээ хялбархан нэмэх боломжтой, 0.5 тэгшхэн цайны халбага (2.5 гр) бүтээгдэхүүнийг 200 мл устай хольж, хоолны дараа шууд ууж хэрэглэнэ.
Дархлааны систем маань биеийнхээ хамгаалалтын бамбай бөгөөд түүний хүчийг хадгалах нь маш чухал. С амин дэм нь дархлааны системийн эрүүл мэндийг дэмжиж, эсийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг бол цайр нь ДНХ үүсэлтийн үндсэн элемент болж, эрүүл эсийн өсөлтийг дэмжин, дархлааны эсүүдийн харилцааг сайжруулдаг гол элемент юм. Хоорондоо хослон дархлааг дэмжих энэхүү хүчирхэг найрлага нь таны биед ханиадыг амжилттай эсэргүүцэх, ерөнхий эрүүл мэндээ хадгалах боломжийг олгодог.
Бүтээгдэхүүний мэдээлэл
Орц, найрлага
2.5гр тунд агуулагдах найрлага:
• Vitamin C (ascorbic acid) 386mg
• Vitamin C (ascorbic acid from calcium ascorbate dihydrate) 318mg
• Vitamin C (ascorbic acid from sodium ascorbate) 296mg Total vitamin C 1g
• Zinc (from zinc amino acid chelate) 5mg
Хэрэглэх заавар
Өдөр тутмын хэрэглээндээ хялбархан нэмэх боломжтой, 0.5 тэгшхэн цайны халбага (2.5 гр) бүтээгдэхүүнийг 200 мл устай хольж, хоолны дараа шууд ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгчдэд зориулсан тун: 5гр халбагаар (2.5гр) 250мл устай холино. Өдөрт нэг удаа, эмчийн заавраар хоолны үеэр эсвэл хоолны дараа уух. Усандаа ууссан бол шууд хэрэглээрэй, нунтаг холилдсоны дараа бага зэрэг тунадас үүсч болно.
Хадгалах заавар
25°C градусаас доош хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Хэрэв тагны битүүмжлэл гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
Ашиг тус
• Шархны эдгэрэлтийг түргэсгэнэ
• Хоол хүнсээр орж ирсэн төмрийн шимэгдэлтийг сайжруулна
• Халдварын эсрэг антиоксидант үйлдэл үзүүлнэ
• Дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ
• Ханиадны шинж тэмдгийг арилгахад тусална
Анхааруулга
Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан. Уг бүтээгдэхүүнийг хэрэглээд таны биед гаж нөлөө, эрүүл мэндийн өөрчлөлт илэрсэн бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай . Таньд энэ бүтээгдэхүүн тохирохгүй болон харшил төрүүлж магадгүй тул та бүтээгдэхүүнийг худалдан авахаас өмнө савлагаан дээрх шошго орц найрлага, хэрэглэх заавартай дэлгэрэнгүй танилцана уу. Хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах. Хэрэв тагны битүүмжлэл алдагдсан бол бүү хэрэглээрэй





Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга.