Үндсэн агуулга руу очих
AZ Swisse Shop · Онлайн каталог

Biostime® -ийн пробиотиктэй ямааны сүүн ундаа (12-36 сартай) Level 3

₮ 178,000

Хүүхдийн идэвхтэй өсөлт, хөгжлийн үе эхлэхэд түүний бие махбод илүү олон төрлийн амин дэм, шим тэжээл шаарддаг. Biostime® пробиотиктэй ямааны сүүн ундаа нь 1 наснаас дээш, хөлд орж буй хүүхдүүдийн хооллолтод нэмэлт тэжээл болгон оруулахад тохиромжтой бөгөөд өдөр тутмын хүнснээс бүрэн авч чадахгүй байж болзошгүй чухал амин дэм, эрдэс бодисыг нөхөхөд тусалдаг.

Уг ундаа нь пробиотик-оор баяжуулагдсан бөгөөд гэдэсний эрүүл орчинг дэмжин, дархлааны тогтолцоог сайжруулна. Түүнчлэн оюуны хөгжил, сэтгэн бодох чадвар, харааны хөгжилд чухал үүрэгтэй DHA-г агуулснаараа энэ бүтээгдэхүүн онцлог юм.

Бүтээгдэхүүний мэдээлэл

Орц, найрлага

Biostime® SN-2 BIO PLUS ямааны ултра сүүн тэжээлийн ундаа нь прибиотик FOS, мөн пробиотик B. Infantis –ийг тус тус агуулдаг бөгөөд хөхөөр хооллодог хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд пробиотик байгалиасаа агуулагддаг.

Bifidobacterium infantis M63 гэх пробиотикийг агуулсан.

Сүү

Загас

Шар буурцаг

Сүүн тэжээлийн ундаа нь лактозтой. Бэлдмэл нь ямааны сүү агуулах ба нялхсын тэжээлээс авах энергийн хэрэгцээг хангахын тулд лактозийг нэмдэг.

Сүүн тэжээлийн ундаа нь энэ тэнцвэрийг хадгалахад тусалдаг ба насны онцлогт тохирсон шим тэжээлийг агуулдаг. Хүүхдийг хооллох нь анхаарах асуудлын нэг бөгөөд энэхүү сүүн тэжээлийн ундаа нь өсөлтийн энэ үед хоол тэжээлийн хэрэгцээг хангахад тусалдаг бага насны хүүхдэд зориулсан нэмэлт хоол юм. Энэ бүтээгдэхүүнийг та хүүхдийнхээ хоолны дэглэмд нэмэлт болгон оруулж болох бөгөөд энерги, шим тэжээлийн хэрэглээ хангалтгүй байж болзошгүй үед эрүүл, олон төрлийн хоолны дэглэмийн нэг хэсэг болгон хэрэглэж болно.

Хэрэглэх заавар

Пробиотик агуулсан энэхүү сүүн тэжээлийг буцлам халуун усаар найруулж болохгүй. Ашигт бактерийг хөнөөхгүйн тулд 40'С болон түүнээс бага температурт хөргөсөн буцалсан ус хэрэглээрэй. Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сав баглаа боодол дээрх зааврын дагуу мөн мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу бэлтгэж найруулахыг анхаараарай. Шаардлагагүй эсвэл зохисгүй хэрэглээ нь таны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Хадгалах заавар

2 жил хадгална. Дуусах хугацааг савлагааны ёроол хэсгээс харна уу.

Ашиг тус

1. Bifidobacterium infantis M63 гэх пробиотикийг агуулсан. Энэ пробиотик нь гэдэсний эрүүл мэндийг дэмжиж, үрэвслийг багасгахад тусалдаг.

2. POS пребиотик /шимт тэжээл/ агуулсан.

3. Сүүнд байх кальци нь хоол боловсруулах ферментийн хэвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг.

4. Цайр нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд тустай.

5. Omego-3, omego-6 найрлагад орсон.

6. Витамин В6, В12, С, цайр агуулсан тул дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

7. Е, В1, В2 витаминууд нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилтөд эергээр нөлөөлнө.

8. Ямааны сүү үнээний сүүтэй харьцуулахад илүү амархан шингэдэг.

9. Аливаа хөхтөн амьтны сүүнд байх 'A2' уураг нь ямааны сүүнд бага хэмжээгээр агуулагддаг ба үнээний сүүтэй харьцуулахад 1/7 хэмжээтэй байдаг тул хүүхэд сүүнээс харшлах магадлал багасаж, ходоодонд хурдан шингэнэ.

10. Biostime нь нэмэлт тэжээллэг витаминуудаас гадна бага насны хүүхдийн өсөлт хөгжилтөд шаардлагатай шим, эрдэс бодисыг 100% хангадаг. Хоол тэжээлийн илчлэг, уураг мөн 13 төрлийн витамин, 17 төрлийн эрдэс бодис багтаасан.

11. Австрали улсад үйлдвэрлэсэн - Өндөр чанартай орц найрлагатай.

12. Байгалийн зөөлөн, цөцгийн амттай тул нялхсын хоолны дуршил сайжирна

Анхааруулга

Мэдээлэл оруулаагүй байна.

Ангилал: Брэнд:

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга.

“Biostime® -ийн пробиотиктэй ямааны сүүн ундаа (12-36 сартай) Level 3” бүтээгдэхүүнд хамгийн эхний сэтгэгдлээ үлдээгээрэй.

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. * тэмдэгтэй талбарыг бөглөнө үү