PUMP Nitric Oxide Support
₮ 150,800
Энэхүү бүтээгдэхүүн нь азотын ислийн (nitric oxide) ялгарлыг дэмжсэнээр идэвхтэй ажиллаж буй булчингуудын судаслаг байдлыг тодосгож, хэмжээг нь томруулахад тусална. Pump дасгалын өмнөх нэмэлт бүтээгдэхүүн нь бие махбод дахь азотын ислийн (nitric oxide) ялгарлыг өдөөж, судаслаг байдлыг дэмжих зорилгоор Nitrosigine®, S7™, болон AstraGin® зэрэг нийт 16 идэвхтэй найрлагыг өөртөө агуулсан болно.
Informed Choice® баталгаажсан
Дэлхийн жишиг спортын допингийн эсрэг лаборатори болох LGC-ээс тогтмол шинжилж, хориглосон бодис агуулаагүй болохыг баталгаажуулсан.
Бүтээгдэхүүний мэдээлэл
Орц, найрлага
Кофеин, сэргээшгүйгээр бэлтгэл хийхэд дангаар нь уух, эсвэл үр дүнг нь улам нэмэгдүүлэхийн тулд өндөр эрчимтэй дасгалын өмнөх бусад бүтээгдэхүүнүүдтэй хольж хэрэглэх боломжтой.
• 16 идэвхтэй найрлага
• Найрлагын бүрэн ил тод байдал (нууц холимоггүй)
• 3г л-цитруллин (l-citrulline)
• 500мг Nitrosigine® (инозитол-аргинин силикат)
• Клиник судалгаагаар батлагдсан 50мг S7™ холимог
• 2г таурин (taurine)
• Усан үзэм, нарсны холтос, астрагалус (хунчир) болон панакс
Хэрэглэх заавар
Бэлтгэлийн өмнө
* Энэхүү бүтээгдэхүүнийг дангаар нь ууж болохоос гадна нойр хулжаах кафейн, зүрх савлуулах сэргээгч бодис агуулаагүй тул оройн цагаар бэлтгэл хийхдээ бусад нэмэлт тэжээлтэйгээ ч хольж хэрэглэхэд нэн тохиромжтой. Эрч хүчтэй, хүчирхэг бэлтгэлийн суурийг тавихын тулд дасгал хөдөлгөөн эхлэхээс 15–20 минутын өмнө ууж хэрэглэнэ.
* Нэг халбага бүтээгдэхүүнийг 240–360 мл (8хүйтэн усанд эсвэл өөрийн дуртай спортын ундаанд хольж, дасгал сургуулилт эхлэхээс өмнө ууж хэрэглэнэ
Хадгалах заавар
Мэдээлэл оруулаагүй байна.
Ашиг тус
Rule One R1 PUMP нь кофеингүй (Stimulant-Free) pre-workout бөгөөд эрчим хүч өгөх сэргээшээс илүүтэйгээр булчингийн pump, цусны эргэлт, хүч, тэсвэр, төвлөрлийг дэмжих зорилготой.
Хэрэв та оройн цагаар дасгал хийдэг, кофейнд мэдрэмтгий бол R1 PUMP бол хамгийн зөв сонголт юм.
* Хүчтэй Pump
6 г L-Citrulline нь Nitric Oxide-ийн ялгаралтыг нэмэгдүүлж, булчин руу очих цусны урсгалыг сайжруулан илүү хүчтэй pump мэдрэмж төрүүлдэг.
* Илүү удаан тэсвэрлэх
3.2 г CarnoSyn® Beta-Alanine нь булчингийн хүчиллэгжилтийг бууруулж, ядрах хугацааг хойшлуулна.
* Хүч, гүйцэтгэл
2.5 г Betaine Anhydrous нь хүч, чадал болон бэлтгэлийн гүйцэтгэлийг дэмжинэ.
* Илүү сайн төвлөрөл
300 мг Alpha-GPC нь mind-muscle connection болон анхаарал төвлөрлийг сайжруулж, дасгалын чанарыг нэмэгдүүлнэ.
* Булчингийн усжилт
2 г Taurine болон Himalayan Pink Salt нь усны болон электролитийн тэнцвэрийг дэмжиж, булчингийн хэвийн үйл ажиллагаанд тусална.
* 0 мг Кофеин
Энергийн сэргээш агуулаагүй тул оройн цагаар хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд нойронд нөлөөлөх эрсдэл багатай.
Анхааруулга
ХҮҮХДИЙН ГАР ХҮРЭХГҮЙ ГАЗАР ХАДГАЛНА УУ. ЗӨВХӨН ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛГҮЙ НАСАНД ХҮРЭГЧДЭД ЗОРИУЛСАН БОЛНО.
Эмчийн зөвлөгөө: Хэрэв та ямар нэгэн эм ууж байгаа, эмчийн хяналтад байдаг суурь өвчтэй эсвэл 18 насанд хүрээгүй бол энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэглэхийг хориглох заалт: Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно.





Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга.